Mongolchuud Germand

Mongolchuud Germand - Informationsportal
A A A

2018 оны хавар 4 сард Австри улсад Европ, ОХУ, Солонгос, Хятад, Япон, Тайваний Монгол залуучуудын тив, бүсийн аварга багууд өрсөлдөнө. Хилийн чанад дахь Монголчуудын дунд өргөнөөр хөгжиж буй спортын холбоо, баг, нэгдэлүүдийг дэмжиж ажиллах, тэдний хамтын ажиллагааг идэвхжүүлэх, цаашлаад тив улсын дунд олон жил зохиогдож ирсэн аварга шалгаруулах уламжлалт тэмцээний / хөлбөмбөг, сагсан бөмбөг, шагайн харваа, волейбол, ширээний теннис, заалны хөл бөмбөг/ спортийн төрлүүдээр 4 жилд нэг удаа „Хилийн чанад дахь Монголчуудын Спортын наадам“ зохион байгуулах ажлын эхлэл, бэлтгэл суурийг тавих, зохион байгуулалтын өндөр төвшинд хувь нэмрээ оруулахад хэтийн зорилго оршино.

Дэлгэрэнгүй мэдээлэл: https://www.facebook.com/events/2084749985078231/

Та бүхнийг ХБНГУ дахь Монголчуудын дунд зохион явуулдаг Берлин хотын “Цог Монгол спорт клубийн нэрэмжит Эв нэгдэл – Нөхөрлөл V - 2017 тэмцээнийд урьж байна. Тэмцээн 2017 оны 10 сарын 14-15 хооронд Берлин хотод Сагсан бөмбөг, шатар болон гар бөмбөгийн холимог багийн төрлөөр зохиогдоно. 

Тэмцээний заавар: 

Германы Хамбург хотноо өнөөдөр (2017.08.25) эхлэх боксын насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний БОКСЧДЫН СУГАЛАА ТОДОРЛОО

Дэлхийн аваргад Монголын боксчид дөрвөн тамирчны бүрэлдэхүүнтэй оролцохоор хилийн дээс алхсан. Тодруулбал, 49 кг-ын жинд ОУХМ Г.Ган-Эрдэнэ, 60 кг-ын жинд Гавьяат тамирчин Д.Отгондалай, 64 кг-д ОУХМ Б.Чинзориг, 69 кг-ын жинд ОУХМ Б.Түвшинбат нар тус тус тулалдана. Тэдний хувьд өнгөрсөн дөрөвдүгээр сард Узбекистанд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс эрхээ авсан билээ.

Европ дахь Монголчуудын дунд жил болгон зохион байгуулагддаг сагсан бөмбөгийн тэмцээн энэ жил 12 дахь удаагаа Австри улсын Вена хотод 2017 оны 10 сарын 27-ноос 29-ний хооронд зохиогдоно

Тэмцээний зохион байгуулалт, спонсор-санхүүгийн дэмжлэг болон бүхий л төрлийн хамтын ажиллагааны саналыг бид бүхэн баяртайгаар хүлээн авах болно.

Европ дахь Монголчуудын дундах сагсан бөмбөгийн 12 дахь удаагийн тэмцээний заалны хаяг 

Эрхэм хүндэт та бүхнийг EURO 2017 Европын Монголчуудын Волeиболын аварга шалгаруулах V тэмцээнд урьж байна.

Тэмцээн 2017 оны 11-р сарын 04, 05-ны өдрүүдэд Бeлгийн Вант Улсын GENT хотын Bloso спорт цогцолборын спорт зааланд явагдана.

Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Бeлгийн монголчуудын спортын “СҮЛД холбоо, хамтран зохион байгуулагчаар Монгол улсаас Бeлгийн Вант Улсад суугаа ЭСЯ ажиллаж байна.

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам Монгол Улсын “Биеийн тамир спортын” тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг, Засгийн газрын 2016 оны 158 дугаар тогтоол, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/155 дугаар тушаалыг тус тус үндэслэн Европын бүсийн спортын наадмыг зохион байгуулах комиссыг байгуулан гадаадад суралцагч Монголын оюутнуудын дунд “Универсиад - 2017” Европын бүсийн спортын наадмыг ОХУ-ын Москва хотод 2017 оны 4 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Оюутны спортын наадмын нэгдсэн зааврын дагуу зохион байгуулах тул та бүхнийг өргөнөөр оролцохыг уриалж байна.

https://www.facebook.com/universiade2017.moscow/?fref=ts

Залуусаа - Москва та бүхнийг урьж байна

2017 оны 4 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд

"Универсиад 2017" Европын Бүсийн Спортын наадам.

Сагсан бөмбөгийн тэмцээнд нэг улсыг төлөөлж эрэгтэй, эмэгтэй баг орно.

Ширээний теннисийн тэмцээн эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, холимог хосын төрлөөр,

шатрын тэмцээнийг эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлөөр тус тус зохион байгуулна.

Оролцох багийн тоо болон тамирчдын тооноос хамаарч, техникийн зөвлөгөөн дээр тоглолтын системийг тогтооно.

Иймд Москва хотод зохион байгуулагдах дээрх тэмцээнд ХБНГУ-ыг төлөөлөн сагсан бөмбөг, шатар, ширээний теннисийн төрлөөр оролцох баг, тамирчид ЭСЯ-ны Diese E-Mail-Adresse ist vor Spambots geschützt! Zur Anzeige muss JavaScript eingeschaltet sein! болон 03047480614 утасны дугаар холбогдож бүртгүүлнэ үү.

 

 

МОНГОЛ УЛСААС ХБНГУ-Д СУУГАА ЭСЯ