Mongolchuud Germand

Mongolchuud Germand - Informationsportal
A A A

Сайхан мэдээ- Германы Монголчуудаа, БЕРЛИНЧҮҮДЭЭ, Монголын тамирчидаа дэмжицгээе. АМЖИЛТЫН НЭГ ТУЛГУУР - ХӨГЖӨӨН ДЭМЖИЛТ БИЛЭЭ.

Монгол Улаанбаатар баг Дэлхийн сагсан бөмбөгийн цуврал гранпри тэмцээний ноймер нэг буюу А зооны 1-р багаар толгойлж 8 сарын 31 ний төв европын цагаар 18 цагаас Германы Bonn багтай тоглолт эхлэнэ.

Тэмцээнд дэлхийн аваргад ордог шигшээ багууд Польш, АНУ, Хорват, Монгол, Герман болон олон орны шигшээ багууд сугалаа гарсан байна.

Берлин хотод болох ING 3x3 Berlin Challenger 2018 - тэмцээнд энэ тав дахь хагас сайн өдрүүд буюу 8 сарын 31, 9 сарын 1 ны өдрүүдэд оролцоно.

 

Mall of Berlin- д

Хаяг: Leipziger Platz 12, 10117 Berlin

Der Eintritt ist frei. 

Von 31. Aug um 17:00 bis 1. Sep um 22:30

Хөх толбо 2018 тэмцээний тов - Европ дахь ахмад сагсан бөмбөгчдийн дундах сайн үйлсийн төлөөх 5 жилийн ойн нээлттэй тэмцээн ХБНГУ-ын Хаале хотод 2018 оны 11 - р сарын 3 наас 4 нд болно. Тус нээлттэй тэмцээн Польш улсын Вроцлов хотод зохион байгуулагдаж ирсэн ба энэ жил ХБНГУ -ийн Хаале хотод зохион байгуулагдаар шийдвэрлэсэн байна. Уг тэмцээний орлогоор Хөх толбо холбооноос Монгол дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эрүүл мэндийн салбарт хандив тусламжийн үйлс зохион байгуулдаг уламжлалтай юм.

 

Герман Улсын Дрезден/Радэбүэл хотноо 2018 оны 7 сарын 9- ноос 17- ны өдрүүдэд зохиогдсон Дэлхийн ахмадын багийн аварга шалгаруулах тэмцээний 65-аас дээш насны эмэгтэй багийн төрөлд Монгол Улсын ахмад шатарчид ДЭЛХИЙН АВАРГА болсон баяртай мэдээг хуваалцахад таатай байна.

Уг тэмцээнд 25 орны 127 багийн нийт 570 гаруй тамирчид өрсөлдсөн бөгөөд ЭОУМ С.Хандсүрэн ахлагчтай СМ Д.Сэржмядаг, CM П.Бүжинлхам, СМ Б.Мягмарсүрэн нар эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгажээ.

Дэлхийн ахмадын багийн аварга шалгаруулах тэмцээний 65-аас дээш насны эмэгтэй багийн төрөлд ДЭЛХИЙН АВАРГА болсон ахмад шатарчиддаа баяр хүргэж цаашдынх нь тэмцээн уралдаанд амжилт хүсье!

Мөн Герман улсад хүрэлцэн ирэхээс буцах хүртэл сайхан сэтгэлийн туслалцаа үзүүлэн тосож авах, орчуулга хийж өгөх, Берлин Дрезден, Франкфурт хотуудын хооронд билет бичүүлж өгөх, буудалд хүргэж, онгоц унаанд суулгах гэх мэт халуун дэмжлэг үзүүлсэн Берлин хотын Цог Tsog Berlin- клубын Даваанаа, Davana Yumjee, Моочоо, Dorjsuren Doyoddorj, Дрезден хотын Мига, Франкфурт хотын Тулгаа Tulga-Ochir Sugar нартаа ахмад шатарчид маань чин сэтгэлийн талархал дамжуулсныг уламжилж байна.

Харьяа дүүрэг, улсын тэмцээнүүдэд жил бүр манлайлан оролцож, тасралтгүй амжилт үзүүлэн ирсэн төдийгүй ХБНГУ-д жил бүр зохиогдож ирсэн олон улсын хүүхдэд залуучуудын сагсан бөмбөгийн „Eastercup Berlin Moabit - FIBA Europe tournament“ –д хоёр дахь жилдээ амжилттай оролцож буй Хан-Уул дүүргийн 60-р сургуулийн Сараа багштай сагсан бөмбөгийн охидын багт халуун баяр хүргэхийн ялдамд Монгол хүнийг эрүүл саруул байлгах, эв нэгдлийг бэхжүүлэх, иргэдийн бие бялдрын хүмүүжлийг төгөлдөржүүлэх, багийн спортыг хөгжүүлэх, улмаар алдарт тамирчдын залуу халааг бэлтгэх нэн чухал үйлсэд санаачлага, идэвх сэтгэл гарган зүтгэж буй та бүхний үйл ажиллагааг өндрөөр үнэлэн дэмжиж ХБНГУ-ын Берлин хотод ажиллаж үйл ажиллагаа явуулж буй ТББ-уудаас Уугуул нутгийнхаа хөгжил цэцэглэлт, ирээдүйн сайн сайхны төлөө чиглэсэн сайн үйлсийн аяны хүрээнд танай Хан-Уул дүүргийн 60-р сургуулийн сагсан бөмбөгийн хичээлийг дэмжин бидний хамтын сангаас 1500 евроны спортын техник хэрэгслээр дэмжихээр санал нэгтэй шийдвэрлэсэнийг үүгээр уламжлан холбоодын төлөөллөөс гардуулав.

Мөн 60 - р сургуулийн охидын баг болон энэ жил анх удаа оролцож байгаа 52 - р сургуулийн охидын багт дурсгалын бэлэг гардуулав.

Эрүүл биед саруул ухаан оршино.

2018 оны 3 дүгээр сарын 31 -ний өдөр Берлин хот

БЕРЛИН ХОТЫН СПОРТЫН “ЦОГ” КЛУБ, 

МАЙДАР ХОЛБОО ТББ, 

МОНБЕР ТЕАМ, 

МОНГОЛ ГЕРМАНЫ ЭДИЙН ЗАСГИЙН КЛУБ ТББ,

Монголын шагайн харвааны ХБНГУ дахь Хийморь салбар холбооны зохион байгуулсан „Монгол шагайн харвааны Германы цом“-ын төлөөх анхдугаар тэмцээн Соонэнматтэ амралтын газар амжилттай болж өнгөрлөө.

ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн Монгол шагайн харвааны тус тэмцээнд Герман, Франц, Бельги, Чех, Швецари, Швед, Англи, Польш орнуудаас 17 баг, 110 гарам шагайчид цуглан цэц мэргэнээ сорин өрсөлдсөний дунд Монгол улсын үлэмж дархан мэргэн Ю.Мөнхтөр, Дархан мэргэн Б.Баатарбат, Гарамгай мэргэн М.Энхболд, Монгол улсын хошой мэргэн Б.Батхуяг, Г. Хишигсүрэн, н.Эрдэнэбат, Монгол улсын мэргэн Г.Чүлтэмбаяр болон аймгийн цолтой 5 мэргэн оролцсон нь тус тэмцээний чансааг өндөрсгөн харуулж байлаа.

Хоёр өдрийн турш өрсөлдөөнтэй явагдаж дууссан тус тэмцээнд Б.Жаргалсайхан ахлагчтай Чехын баг түрүүлэн Цом, алтан медаль, мөнгөн шагнал, МУ-ын аймгийн гоц мэргэн С.Эндгэрэл ахлагчтай Шведын баг удаалж мөнгөн медаль, мөнгөн шагнал, Ч.Мөнх-Отгон ахлагчтай Бельгийн баг гурвалж хүрэл медаль, мөнгөн шагнал тус тус хүртлээ.

Мөн цуваа харваан төрөлд МУ-ын хошой мэргэн Г.Хишигсүрэн 20 сумнаас 19 онож түрүүлэн МУ-ын Харьшгүй мэргэн Д.Болдбаатарын нэрэмжит цом, алтан медаль, мөнгөн шагнал, МУ-ын аймгийн гоц мэргэн Д.Болдхуяг 18 онож мөнгөн медаль, мөнгөн шагнал, МУ-ын мэргэн Ё.Чүлтэмбаяр 17 онож хүрэл медаль, мөнгөн шагналын эзэд боллоо. Монгол шагайн харваан дүрмийн дагуу 60 аас дээш насны ахмад харваачдын дунд хавчаахай буутай харваачдын дунд явуулсан тэмцээнд Чех улсаас ирсэн Б.Жаргалсайхан түрүүллээ.

Тэмцээнийг нээж язгуур урлагаар эх орноо гадаадад амжилттай сурталчилж буй Сэда хамтлаг урлагийн тоглолт хийлээ. Хийморь холбооны зохион байгуулсан „Монгол шагайн харвааны Германы цом“-ын төлөөх анхдугаар тэмцээнийг Монгол улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ, Герман дахь Монгол академчидын холбоо, Mongolei Shop - Монгол дэлгүүр, Бонн хот дахь Монгол төв, ХБНГУ дахь ТББ- ын зөвлөл, Монголын найзууд ТББ, Мюнхен хотын " Од" сургууль, Ж.Мөнхжаргал, Б.Энхтүвшин, Д.Цогбадрах болон бусад хувь хүмүүс ивээн тэтгэж оролцжээ.

Европын шагайн түүхэнд анх удаа ийм олон баг нэгдэж, эвтэй найртай, ёс жудагтай, улсын, аймгийн цол хэргэмтэй олон харваачид хүрэлцэн ирж чансаа өндөр тэмцээн болж өнгөрсөнөөс дүгнэхэд шагайн спорт Европт хир тархацтай хөгжиж байгаа нь харагдаж байна.

Шагайн харваа нь XIII зууны үед үүссэн бөгөөд 2001 онд үндэсний их баяр наадмын нэгэн төрөл болж, албан ёсны дүрэмтэй болсон. Бөх барилдвал бяртай, морь унавал эрэмгий, сур шагай харвахдаа мэргэн болно гэж эртнээс Монголчууд хүндэтгэсээр ирсэн ба шагайн харваа нь ухаан төвлөрүүлэхээс гадна баг хамт олноо хүндэтгэх, нөхөрлөлийг батжуулдаг давуу талтай билээ.

Та бүхний хараа хурц, оноо мэргэн, уухай цээл байх болтугай.

Монголын шагайн харвааны ХБНГУ дахь Хийморь салбар холбоо

Зургийн цомог үзэх

Европ дахь Монголчуудын дунд уламжлал болох зохион байгуулагдаж ирсэн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээн энэ жил БНЧУ улсын Праг хотод 2018 оны 11 сарын 02 - 04 өдрүүдэд зохион байгуулагдахаар бэлтгэл ажлууд эхлэн, товоо гаргаад буйг дуулгахад таатай байна. Тус тэмцээнийг "Европ дахь монголчуудын урлаг спортын төв, ТББ", Монгол улсаас БНЧУ - д суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэй зохион байгуулах боллоо.

Тэмцээн Праг хотын эмэгтэй Евролигийн тэмцээн болдог "Краловка" спорт зааланд болно. Тэмцээний зохион байгуулалт, спонсор-санхүүгийн дэмжлэг болон бүхий л төрлийн хамтын ажиллагааны саналыг бид бүхэн баяртайгаар хүлээн авах болно. Тэмцээний тухай тодорхой мэдээллийг дахин мэдээлэх болно.

Европ дахь монголчуудын урлаг спортын төв, ТББ