Mongolchuud Germand

Mongolchuud Germand - Informationsportal
A A A

Улс орноороо өрнүүлж буй Эрүүл мэндийн цахим гүйлтэнд хилийн чанадад суугаа Монголчууд маань ч гэсэн өөр өөрийн  төрсөн нутгийн групп д орж 3 сарын 15 наас 28 ны хооронд хувь нэмрээ суугаа орноосоо оруулахаар нэгдэхийг уриалж байна. 

Тун амархан 

1. Strava - гэсэн Арр татан авч суулгах

2. Бүртгүүлэх

3. Clubs гэсэн хэсэг руу орох

4. Хайх гэсэн дээд хэсэгт Khuvsgul гэж бичих

5. "Khuvsgul running 2021" групп дээр нэгдэх товч дээр дарах

Аан тийм гүйхдээ App аа гүйлт хэмжих дээр тавьж идэвхжүүлэхээ мартваа.

Та зүгээр алхсан ч болно. 

5 км тавдахгүй, 10 км аравдахгүй дусал дуслаар нэмэрлээд явчий. Бас бүгдээрээ найз нөхдүүдээ дуудаарай 

Улс орноороо эрүүл байцгаая ???

Европ дахь Монголчуудын дундах сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний 2019 онд Унгарын Дебрецен хотод болсон тэмцээний тоглолтын хэсгээс цувралаар хүргэж байна.

БУЯНЫ СЭТГЭЛТ ХҮҮ БАГ (Герман)

ЗУРГААН УДААГИЙН АВАРГА 

Буяны Сэтгэлт хүү (Герман) - Будапешт (Унгар) - Зооны тоглолт- 2019 - Хугацаа  37:30

Буяны Сэтгэлт хүү (Герман) - Вена (Австри) - Round of 16 - 2019  Хугацаа 25:08

Буяны Сэтгэлт хүү (Герман) - EMUST (Чех) - Round of 8 - 2019 Хугацаа 28:11

Буяны Сэтгэлт хүү (Герман) - Best Friends (Франц) - Хагас Финал -  Хугацаа 26:21

Буяны Сэтгэлт хүү (Герман) - TYTD (Швед) - Финалын тоглолт - Хугацаа 27:07

https://www.youtube.com/playlist?list=PLN4rbovaWo7yNSc9ZDpjY2T1q7Vw4Lhdt

 

Европ тивд хурдацтай өсөн нэмэгдэж байгаа covid-19 вирусын улмаас Европын монголчуудын ахмад сагсан бөмбөгчдийн аварга шалгаруулах 12-р тэмцээн Франц улсын Rouen хотод 5 сарын 2-3 ны өдрүүдэд зохион байгуулах товтой байсныг намар болтол хойшлогджээ.

Дөрвөн жил тутамд зохиогдож ирсэн Монгол оюуны спортын наадам гадаадад сурж буй оюутан залуусын дунд 2020 оны 3 дугаар сард ОХУ ын Москва хот, БНХАУ ын Бээжин хотуудад тус тус болно.

Оюутны бие бялдрын боловсролыг нэмэгдүүлэх, тэдний дунд спортыг хөгжүүлэх, ур чадварыг дээшлүүлэх, тив, дэлхийн тэмцээн, наадамд өрсөлдөх тамирчдыг сонгон шалгаруулах зорилгоор Монголын оюутны спортын наадам зохион байгуулагддаг тус наадамд

Берлин хотоос (цаашлаад Германаас) идэвх санаачлагаа баг хамт олон үүсгэн оролцохыг оюутан залуусдаа уриалаад

Манай Цог клубээс бэлтгэл сургуулилт, зохион байгуулалт дээр дэмжиж ажиллах боломжтойг мэдэгдэе.

Берлин Цог Монгол спорт клуб.

Европын холбооны улс дахь Монголчуудын сагсан бөмбөгийн  аварга  шалгаруулах тэмцээний нэгдсэн журам

Б А Т Л А В

МОНГОЛЫН САГСАН БӨМБӨГИЙН ХОЛБООНЫ ЕВРОП ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН 2018 ОНЫ 11 САРЫН 04-НИЙ ӨДРИЙН ХУРЛААР БАТЛАВ.

\ХАВСРАЛТ 1-002\

Хөх толбо сайн үйлсын төлөөх сагсан бөмбөгийн нээлттэй тэмцээний дүн.

 

Тэмцээнд оролцсон бүх тамирчид дэмжигчиддээ маш их баярлалаа.

Тэргүүн байранд орсон багууд: 

эмэгтэй 35-44 нас 

алт - Кристал, Австри улс

мөнгө - Цог, Герман улс

хүрэл - ILT, Чех улс

 

эмэгтэй 45-аас дээш

алт - Цог, Герман улс

мөнгө - Од, Швед улс

хүрэл - Андууд, Польш улс

 

эрэгтэй, 38-44 нас

алт - МонБер, Герман улс

мөнгө - Хөх монгол, Чех улс

хүрэл - Од, Швед улс

 

эрэгтэй, 45-49 нас

алт - МонБер, Герман улс

мөнгө - Цог, Герман улс

хүрэл - Хөх толбо, Монгол улс

 

эрэгтэй, 50-аас дээш

алт - Хөх толбо, Монгол улс

мөнгө - Цог, Герман улс

хүрэл - Гэрэгэ, Франц улс.

 

Шилдэг тоглогч : 

50-дээш ангилал - Алтанхуяг, Хөх толбо

45-49 ангилал - Баттөмөр, МонБер

38-44 ангилал - Сансар, МонБер

эмэгтэй 45-дээш - Тамжид, Цог Берлин 

эм, 35-44 ангилал - Намжилмаа, Кристал.

 

Удахгүй дэлгэрэнгүй болон бусад багуудын зурагтай дэлгэрэнгүй мэдээ орно.