Mongolchuud Germand

Mongolchuud Germand - Informationsportal
A A A

1991 оноос хойш Монголд тусалж буй Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн Монгол дахь үйл ажиллагаагаа зогсооно.

Герман улс одоогоор 85 оронтой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажилладаг бол энэхүү шинэ шийдвэрээр бид Саалийн үнээ шиг байхаа зогсоож, хүний эрхийг дээдэлж, засаглалын шийдвэрт ахиц өөрчлөлтийн үр шим хаана бодитоор харагдаж, бидний дэмжлэгийг ойлгож хэрэгжүүлж байгаа орнуудтай л хоёр талт хамтын ажиллагаагаа үргэлжүүлэх болно.

Одоо явуулж байгаа болон эхэлсэн төсөл хөтөлбөрүүдийг зүй ёсны дагуу дуусгах болно" хэмээн ХБНГУ-ын Холбооны хөгжлийн сайд Герд Мюллер тэмдэглэжээ.

Rückzug aus Entwicklungsländern

ХБНГУ-аас цаг үеийн байдлаар мэдээлэл - 2020 оны 5 дугаар сарын 6 ны өдөр

Хүлээлт өндөртэй өдөр –

Долоон долоо хоног үргэлжилж буй хязгаарлалтаа Герман улс хэрхэн бууруулах бэ?

Өнөөдөр Холбооны Канцлер Меркэлийн засгийн газраас тус улсын муж улсуудын Ерөнхий сайдуудтай хийсэн хуралдаанаар холбогдох яам, тамгын газрууд, эрүүл мэндийн байгууллагууд болон эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн ирүүлсэн мэдээлэл, зөвлөмжүүдийг үндэслэн авч хэлэлцэв.

Канцлер Меркэл шийдвэрүүдийг танилцуулсан хэвлэлийн бага хурлаар „Цар тахлын тархалт хангалттай хяналтад орж буйд бид баяртай байна. Энэ бол манай эрүүл мэндийн салбарын нийт ажилчдын өндөр ачаалал, нөр хөдөлмөр, мөн ард иргэд та бүгдийн маань ухамсартай, хүлээцтэй хандлага, хамтын хичээл зүтгэлийн үр дүн тул чин сэтгэлийн талархлаа илэрхийлье. Ийнхүү Пандемикын эхний үеийг даван тууллаа хэмээн үзэж буй боловч бид пандемик дөнгөж эхэлж байна хэмээн ойлгож, стратеги төлөвлөж байна “ хэмээн онцоллоо.

Зовох цагт нөхрийн чанар.

Франкфуртээс нисэх тусгай үүргийн нислэгт Австралиас багтан нисэх иргэд 4-р сарын 30-ны өдөр Сидней болоод Мелбурнээс нисэх Катарын онгоцонд суух байсан ч чадаагүй.

Гадаадын иргэд Германы хилээр нэвтэрч чадахгүй бол Катар эйрс олон улсад хүлээсэн гэрээний дагуу хариуцлага хүлээдэг журамтай гээд монгол иргэдийг авч нисэхээс татгалзсан байна.

Австрали дахь манай ЭСЯ Катар эйрстэй холбогдож, Берлинд суугаа ЭСЯ-аараа дамжуулан Германы хил хамгаалахтай дахин холбогдож, Монголын 34 иргэнийг хилээрээ нэвтрүүлэх болно гэсэн зөвшөөрлийг дахин авч, МИАТ –д хүсэлт гаргаж Франкфуртаас тусгай үүргийн нислэгийн хөөрөх цагийг 2 цагаар хойшлуулжээ.