Mongolchuud Germand

Mongolchuud Germand - Informationsportal
A A A

2021 оноо сайн үйлсээр эхэлж Зүрх судасны мэс засалч, анагаах ухааны доктор, гавьяат эмч Б.Болдсайханы санаачлагаар Сонгдо эмнэлгээс явуулж буй Зүрхний төрөлхийн гажиг оноштой хүүхдүүдийг эх орондоо үнэ төлбөргүй эмчлэх Зүрх мартахгүй аянд халуун сэтгэлээр нэгдэж хандив өргөсөн танд хамт олныхоо өмнөөс талархалаа илэрхийлье. 

Төслийн багийн Хулан эмчээс - :  Маш их баярлалаа.  Болдсайхан эмч болон багийнхан талархаж байгаагаа дамжуулууллаа.  ЭМД-с "хагалгааны" зардлыг төлөөс төлөх шийдвэр гарсан ч  бусад дагалдах зардлууд шаардлагатай багаж хэрэгсэлдээ зарцуулаад хүүхдүүдээ эмчлэхэд зарцуулнаа 

гэж та бас бусдадаа дамжуулаарай сайн үйлс тань дэлгэрч, ажил үйлс тань үргэлж өөдрөг байхыг хүсэн ерөөе. - хэмээснийг та бүхэндээ уламжлахад таатай байна.

Мөн давхар сайхан мэдээ нь ходоодны хавдарын эмчилгээ хийлгэж байгаа ачит эмчийн маань өөрийн бие сайн болж эх орондоо ирж буй. 

Ингээд нийт 23 хүнээс 2 сая 750 мянган төгрөг цугларсан хандивийг төслийн багийнхантай холбогдож Зүрх мартахгүй ТББ ын Голомт банкны 1415139507 дансанд шилжүүллээ.

Хандивлагчидын нэрс

Манайхаас тогтвол лавладаг асуултын нэг Германд хэдэн Монгол иргэн удаан хугацаагаар амьдардаг бэ гэсэн  тоог шинэчлэн хүргэж байна. 

2017 оны 12 сарын 31 ны байдлаар ХБНГУ-д 6030 Монгол иргэд оршин сууж байсан бол  2019 оны 12 сарын 31 ны байдлаар 6310 болж өсчээ.  

Германд удаан хугацаагаар амьдарч буй нийт 631 Монголчуудын 2075 нь эрэгтэй, 4510 нь эмэгтэйчүүд байгаа бол үүнээс 

 

  • Хугацаагүй визатай 1890
  • Ажлын буюу суралцах хугацаатай визатай - 2435
  • Цагаачид орсон хүлээлттэй 605
  • Ямар ч визагүй 555 иргэн байдаг гэсэн үзүүлэлтийг ХБНГУ-ын Холбооны статистикын газрын албан ёсны мэдээнд дурьджээ. 

 

2019 онд 15 эрэгтэй, 40 эмэгтэй ХБНГУ-ын иргэнээр бүртгүүлсэн байдаг бол 2000 оноос 2019 он хүртэл 767 иргэн ХБНГУ-ын иргэншилд шилжсэн байдаг ажээ.

 

Эх сурвалж: Ausländerzentralregister (AZR)

Балдансамбуу овогтой Энхбаатар (1978 - 2021)

Та бидний дотны анд Балдансамбуугийн Энхбаатар маань 2021оны 3 сарын 04 ний өдөр мөнх тэнгэртээ халилаа. Бидний мэдэх Баатараа минь ар гэр бүлдээ асралтай ээжийн сайн хүү, ах эгчийн сайн дүү, үнэнч найз, Үүрийнцолмонгийн маань өмөг түшиг, үнэнч хайрт хань нь, өчүүхэн үрсдээ халамжит аав нь байлаа.  

Баатараа минь найз нөхдөдөө үргэлж санаа тавьж хооронд нь холбон нөхөрлүүлж олон найз нөхдийнхөө итгэл даасан хайртай анд найз нь байсан юм.

Эх орныхоо эгэл нэг эд эс болж төрсний хувьд Энхбаатар маань бусдын төлөө өөрийгөө мартаж, Монгол улсынхаа төлөө өөрийнхөө чадах бүхнээр ХБНГУ-аас гар бие оролцож явсан гэдгийг бид сайн мэднэ.

Өөрийнхөө өвчнийг энэ хүртлээ нууж, мартаж өрөөл бусдын амь нас, амьдралыг аврахын төлөө сэтгэлээ чилээж явсан анд нөхөр Энхбаатарынхаа үйл хэргийг бид үргэлжлүүлэх болно.

Энхбаатарынхаа шударга, энэрэнгүй, тусч, өөдрөг, хөдөлмөрч зан чанар болон сэтгэл гийтэл  намуухан инээмсэглэх дүрийг бид сэтгэлдээ үүрд нандигнан хайрлан хадгалах болно. 

Талийгчийн маань ээжий, эхнэр хүүхдүүд, ах эгч дүү нар, төрөл төрөгсөд болон нийт анд нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье!

Мөнх хөх тэнгэр ивээх болтуухай! 

Анд найз нөхдөөс нь

2021 оноо сайн үйлсээр эхлүүлцгээе. - Das Herz vegisst nicht

 “Зүрх мартахгүй” төслийг “Улаанбаатар Сонгдо” эмнэлэгийн Болдсайхан эмч санаачлан явуулж 2020 онд 86 хүүхдэд мэс засал хийсэн талаар та бүхэн сонссох бизээ.

Тэд цаашид 2021 он гэхэд 100 хүүхэд, 2027 он гэхэд 1000 хүүхдийг мэс засалд оруулж, бүрэн эдгээх болно гэдгээ хэлсэн юм. 2021 онд монголын нялх үрс зүрхний мэс засалд гадаад явах, мөнгөгүй тул орж чадахгүй гэх зовлонгүй болоосой. 

Хандивын аянг 2021 оны 1 сарын 31 хүртэл явуулж нийт цугларсан мөнгийг илгээсэн ачтангуудын листтай хамт 100 % бүрэн бүтнээр  “Зүрх мартахгүй” төслийн хамт олонд гардуулах болно.

Германы Монголчуудаа зүрхний гажигтай хүүхдүүдийг Монголдоо эмчилж, эрүүл саруул болгоход хувь нэмрээ оруулцгаая хэмээн уриалж байна.

Хандивлах- https://www.paypal.com/donate?hosted_button_id=MBAW8TCNDY6Q4

 

Албан болон хувийн шугамаар зорчиж яваад гацсан иргэдээс 5-р сарын 2-ны захиалгат нислэгт багтаагүй үлдсэн хүмүүсийн бодит байдлыг тодруулах, нэгдсэн хүсэлтийг зохих газруудад уламжлан, оновчтой шийдвэр гаргахад дараах албан бус судалгааны зорилго оршино.

https://forms.gle/6VsRJbGQ2Epz1npv9

Монгол улсын иргэн бүрийн эрхийг хамгаалахын төлөө - Захиалгат нислэг үйлдэгдэх, Монгол улс хилээ нээх гэх мэт талаар нааштай мэдээлэл гарвал та бүхний бүртгүүлсэн холбоо барих хаягаар цаг алдалгүй шуурхай хүргэх болно.

Монголчууд Германд мэдээллийн портал

Гадаадад түр хугацаагаар зорчиж яваад цаг үеийн асуудлаар болж олон хоног гацсан иргэдийг Германд суурин амьдарч буй иргэд, ТББ ууд холбоо харилцаатай байж "Бид туслахад бэлэн" уриан дор нэгдэн бүх боломжоороо нэгдэн ажиллаж буй юм.

Энэ хугацаанд олон хотоос сайхан сэтгэлд иргэд маань нэгдэж сайн дураараа 30 гаран иргэдэд орон байр, унаа, эрх зүйн тусламж үзүүлээд байна, мөн одоо ч Монголчууд маань "Хариу нэхээгүй тусламжаа" үзүүлсээр байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд манайханы тусламж үзүүлж буй нэгэн иргэний маань биеийн байдал хүндэрч эхэлжээ.

 

Тухайн хотын сайхан сэтгэлт Монголчуудын маань баг цаг алдалгүй Монгол эмч нарынхаа зөвлөгөө зааврын авч, тухайн хотын эмнэлэгт хандан эхний шатнуудын шинжилгээнүүдийг хийлгэх анхны тусламжид хамруулсан болно.

Иргэдийн байдал хүндэрч, эрүүл мэндийн асуудал бодитоор хурцдаж, олон хоног сараар гацсан иргэд туйлдаж гүйцлээ. 

СӨҮЛ, ФРАНКФУРТЫН ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГЭЭР ИРЭХЭЭР ӨРГӨДӨЛ ГАРГАСАН ИРГЭДЭД АНХААРУУЛАХ НЬ

Улсын онцгой комиссоос гарсан шийдвэрийн дагуу тусгай үүргийн нислэгээр 2020 оны 4 дүгээр сарын 30-нд БНСУ-ын Сөүл, 5 дугаар сарын 2-нд ХБНГУ-ын Франкфурт хотоос иргэдээ татан авах бэлтгэл ажил хийгдэж байна. Энэ нислэгийн үеэр өмнө нь тавигдаж байсан таван шаардлагыг ягштал баримтална. Үүнд: