Mongolchuud Germand

Mongolchuud Germand - Informationsportal
A A A

Балдансамбуу овогтой Энхбаатар (1978 - 2021)

Та бидний дотны анд Балдансамбуугийн Энхбаатар маань 2021оны 3 сарын 04 ний өдөр мөнх тэнгэртээ халилаа. Бидний мэдэх Баатараа минь ар гэр бүлдээ асралтай ээжийн сайн хүү, ах эгчийн сайн дүү, үнэнч найз, Үүрийнцолмонгийн маань өмөг түшиг, үнэнч хайрт хань нь, өчүүхэн үрсдээ халамжит аав нь байлаа.  

Баатараа минь найз нөхдөдөө үргэлж санаа тавьж хооронд нь холбон нөхөрлүүлж олон найз нөхдийнхөө итгэл даасан хайртай анд найз нь байсан юм.

Эх орныхоо эгэл нэг эд эс болж төрсний хувьд Энхбаатар маань бусдын төлөө өөрийгөө мартаж, Монгол улсынхаа төлөө өөрийнхөө чадах бүхнээр ХБНГУ-аас гар бие оролцож явсан гэдгийг бид сайн мэднэ.

Өөрийнхөө өвчнийг энэ хүртлээ нууж, мартаж өрөөл бусдын амь нас, амьдралыг аврахын төлөө сэтгэлээ чилээж явсан анд нөхөр Энхбаатарынхаа үйл хэргийг бид үргэлжлүүлэх болно.

Энхбаатарынхаа шударга, энэрэнгүй, тусч, өөдрөг, хөдөлмөрч зан чанар болон сэтгэл гийтэл  намуухан инээмсэглэх дүрийг бид сэтгэлдээ үүрд нандигнан хайрлан хадгалах болно. 

Талийгчийн маань ээжий, эхнэр хүүхдүүд, ах эгч дүү нар, төрөл төрөгсөд болон нийт анд нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье!

Мөнх хөх тэнгэр ивээх болтуухай! 

Анд найз нөхдөөс нь