Drucken
Hauptkategorie: Blog Articles

Холбооны Герман улсын засгийн газар болон муж улсууд Халдварын тархалтыг бууруулах чиглэлээр авсан хязгаарлалтуудын арга хэмжээг хамгийн багадаа Улаан өндөгний баярын амралт дуустал (19. 04. 2020) үргэлжлүүлэх шийдвэр гаргалаа.

Герман улсын хувьд сүүлийн хоногуудад шинэ коронавирусийн халдвар эрчимтэй нэмэгдэж өнөөдрийн байдлаар Роберт-Кох хүрээлэнгийн мэдэгдсэнээр нийт 73.522 иргэн халдвар авсан ба энэ нь өмнөх өдрийнхөөс 6.156 нэмэгдээд байна. Тус Ковид-19 уушигний үрэвсэлт тахал өвчнөөр сүүлийн өдөр 140 хүн нас барснаас нийт 872 хүн барсан тохиолдол бүртгэгдээд байна. Хамгийн ихээр өртсөн муж улсыг Бавари (16.497) болон Умард Райн-Вестфален(14.351), Баден-Вюртемберг(13450) эзэлж байгаа хэвээр байна.

Улсын хэмжээнд 70% -ииг эзлэх эмнэлгүүдийн ирүүлсэн статистик мэдээллээр улс даяар 20.000 гаруй амьсгалын аппарат бүхий эрчимт эмчилгээний орны боломжтой бөгөөд үүнээс одоогоор 15.000 нь сул буюу өвчтөн хүлээн авах боломжтойг мэдэгдээд цаашид тус тоог 30.000 хүртэл нэмэгдүүлэх боломжтойг Германы эмнэлгүүдийн нийгэмлэгийн дарга Гералд Газз мэдээллээ.

 

Халдварт өвчинтэй тэмцэх ажилд Бундесверийн 15.000 цэргийн албан хаагчийг эмнэлгийн туслах үйлчилгээнд болон Тээвэр, логистекийн хэсэгт татан оролцуулах шийдвэр гаргасанаа Батлан хамгаалахын сайд Аннегре́т Крамп-Ка́рренбауэр өнөөдөр өглөө зарлав.

Харин хөдөө аж ахуйн газар тариалангийн салбарт тус нөхцөл байдлаас үүсэлтэй ажиллах хүчний хомсдол үүсээд буй талаар хөдөө аж ахиун сайд хадагтай Клөкнерийн мэдээллээр сайн дурын туслах аянд одоогоор 42.000 гаран хүн оролцоод байна. Гэвч улирлын хувьд тариалалтын ид үе тул таарч буй тул нийт 300.000 хүн хүч хэрэгтэй байгаа ба нөгөө талаас мэргэжлийн болон ажлын туршлагагүй зүүн Европоос ирсэн ажиллах хүч илүү хүндрэл үүсгэж болзошгүй талаар газар тариалан эрхлэгчид сануулж байна.

Холбооны засгийн газраас олгохоор шийдвэрлэсэн ААН-үүдэд Эдийн засгийн тусламжууд олгогдож эхлээд байгаа ба 3 дугаар сарын 31 ны байдлаар 370.000 өргөдөл хүсэлтийн дагуу эхний тусламжаар нийт 1.3 Милиард евро ААН –үүдийн дансанд шилжүүлэгджээ.

Холбооны Канцлер Анжела Меркел мэдэгдэлдээ гар утасны хөдөлгөөн хяналтад суурилсан Апликашион (Tracking App für Smartphones)-ийг халдвар авсан өвчтөний хавьтал тогтооход ашиглахад оновчтой арга хэрэгсэл байж болох талаар мэдэгдээд харин улс даяар амны хаалт хэрэглэх журмыг хараахан батлахгүй хэмээлээ.

Харин эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд амны хаалтыг хүн бүр зүүх шаардлагагүй, зөвхөн халдвар авсан хүмүүс л зүүх хэрэгтэй гэсэн зөвлөмжийг иргэддээ өгч байсан бол байдал өөрчлөгдөж, хүмүүсийг амны хаалтаа зөв зүүж, тайлж чадвал коронавирусын халдвараас сэргийлэхэд тус болно гэж мэдээлж байна.

Холбооны Герман улсын засгийн газар болон муж улсууд Халдварын тархалтыг бууруулах чиглэлээр авсан хязгаарлалтуудын арга хэмжээг хамгийн багадаа Улаан өндөгний баярын амралт дуустал үргэлжлүүлэх шийдвэр гаргасан.

Сүүлийн хоногуудад шинэ коронавирусийн халдвар эрчимтэй нэмэгдэж өнөөдрийн байдлаар Роберт-Кох хүрээлэнгийн мэдэгдсэнээр нийт 73.522 иргэн халдвар авсан ба энэ нь өмнөх өдрийнхөөс 6.156 нэмэгдээд байна. Тус Ковид-19 уушигний үрэвсэлт тахал өвчнөөр сүүлийн өдөр 140 хүн нас барснаас нийт 872 хүн барсан тохиолдол бүртгэгдээд байна. Хамгийн ихээр өртсөн муж улсыг Бавари (16.497) болон Умард Райн-Вестфален(14.351), Баден-Вюртемберг(13450) эзэлж байгаа хэвээр байна.

Холбооны засгийн газраас олгохоор шийдвэрлэсэн ААН-үүдэд Эдийн засгийн тусламжууд олгогдож эхлээд байгаа ба 3 дугаар сарын 31 ны байдлаар 370.000 өргөдөл хүсэлтийн дагуу эхний тусламжаар нийт 1.3 Милиард еврог ААН –үүдийн дансанд шилжүүлэгджээ.

ААН -үүд болон бизнес эрхлэгч нар тус дээрх үйл ажиллагааг дэмжихи тусламжийн хөтөлбөрүүдэд өргөдөл гаргахаа бүү алгуурлаарай.

Өргөдлийг шалгах дараалал нь зөвхөн хүлээн авсан дараалал байх юм байна шүү.

Via BVMW:

https://www.bvmw.de/themen/coronavirus/downloads/

 

Hier finden Sie Anträge, Formulare und Bescheinigungen, mit denen KMU, Berufspendler und Selbstständige während der Coronakrise Unterstützung beantragen können. Egal ob Steuererleichterung, Erstattung von Arbeitgeberaufwendungen oder Zuschüsse, wir haben die wichtigsten Dokumente für Sie nach Bundesländern zusammengefasst.