Mongolchuud Germand

Mongolchuud Germand - Informationsportal
A A A

Шинэ төрлийн Корона вирус нь Герман улсад хурдацтай тархаж өнөөдрийн байдлаар нийт 26.159 халдвар авсан ба нас барсан 106, бүрэн эрдгэсэн 266 тохиолдол бүртгэгдээд байна.

Оюутан залуусыг байрнаас нь гаргасан, хөөж байна гэх мэдээлэл сошиалаар тарж буй нь ташуу мэдээлэл бөгөөд харин Монголоос ажлын шугамаар болон аялалаар зорчиж яваад саатсан Монгол иргэдийн хувьд аялалийн эрүүл мэндийн даатгалаа хүчинтэй байх, сунгуулах, тус вирусаар өвчилсөн тохиолдолд даатгалд хамрах эсэх талаар тодорхой бус байдал шинээр үүсэж байна. Бид энэ талаар эргэн дэлгэрэнгүй мэдээлэх болно.

Өчигдөрөөс Герман улсын Засгийн газар хатуу хөл хориог тогтоогоогүй боловч дараах өндөржүүлсэн арга хэмжээг муж улсууд даяар хэрэгжүүлж эхлээд байна. Үүнд

 

Нэг гэр бүлийн гишүүд биш бол олон нийтийн газраар, гудамжаар 2-оос дээш хүн хамтдаа явахыг хориглох, олон нийтийн газар бие биеэсээ доод тал нь 1,5 м зай барих ба олон нийтийн газар юм уу гэртээ бөөнөөр цуглаж, баярлаж цэнгэх, хувийн уулзалт цуглаан хийхийг хориглолоо.

Энэ хоригийг зөрчсөн тохиолдолд өндөр хэмжээний торгууль оноож хариуцлага хүлээлгэх ба өнөөдрөөс эхлэн доод тал нь 2 долоо хоногийн хугацаатайгаар мөрдөгдөнө.

Германд Вирусын эсрэг тестийг зөвхөн өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд үнэ төлбөргүй хийх ба иргэн өөрөө зайлшгүй хийлгэх хүсэлтэй нөхцөлд даатгалд хамрахгүй тул хувиараа мөнгө төлж хийлгэхээр журамласан. Тест хувиараа хийлгэх үнэ 150-200 европ хот, мужаас шалтгаалан хэлбэлзэж буй бөгөөд эмнэлгийн ачааллаас шалтгаалан 6 цаг хүртэл хүлээх, хариу гарах хугацаа 5-6 цаг, цаашлаад 12 цаг хүртэл хүлээгдэж байна.

Мөн энэ 7 хоногт холбооны засгийн газраас айл өрхийн болон ААН –үүдийн түрээсийн төлбөрөө барагдуулаагүй удсан нөхцөлд түрээслэгчээс гэрээг цуцлахыг хориглох хуулийг батлуулахаар өргөн бариад байна. Тус журмыг өнөөдөр муж улсын засгийн газрууд, 3 дахь өдөр Холбооны засгийн газраар хэлэлцэн дэмжсэн нөхцөлд 4 дүгээр сараас 8 сар хүртэл мөрдөгдөх болно.