Banner
Хөтөч
· HOME
· ARTIKEL/НИЙТЛЭЛ
· VIDEO NEWS
· FORUM/ХЭЛЦЭЭ/ЗАР
· DEUTSCH LERNEN
· Fotogalerie/Зургийн цомог
· Weblinks/Холбоосууд
· Kontakt/Холбоо барих
· FAQ/ДТА
· Suche/Хайлт
Newsletter anmelden
E-Mail*
Nachname
Online Хэрэглэгч
· Online Зочин: 2

· Online Гишүүд: 0

· Бүртгэлтэй Гишүүд: 624
· Шинэ Гишүүн: ganaa1108
Partnerseiten

МОНГОЛ УЛСЫН YНДСЭН ХУУЛЬ. 1/2


ГУРАВДУГААР БYЛЭГ
МОНГОЛ УЛСЫН ТЄРИЙН БАЙГУУЛАЛ
НЭГ. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ
Хорьдугаар зvйл
Монгол Улсын Их Хурал бол тєрийн эрх барих дээд байгууллага мєн бєгєєд хууль тогтоох эрх мэдлийг гагцхvv Улсын
Их Хуралд хадгална.
Хорин нэгдvгээр зvйл
1.Улсын Их Хурал нэг танхимтай, далан зургаан гишvvнтэй байна.
2.Улсын Их Хурлын гишvvнийг Монгол Улсын сонгуулийн эрх бvхий иргэд нийтээрээ, чєлєєтэй, шууд сонгох эрхийн
vндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дєрвєн жилийн хугацаагаар сонгоно.
З.Улсын Их Хурлын гишvvнээр Монгол Улсын хорин таван нас хvрсэн, сонгуулийн эрх бvхий иргэнийг сонгоно.
4.Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно.
Хорин хоёрдугаар зvйл
1.Улсын нийт нутаг дэвсгэр буюу зарим хэсгийг нь хамарсан гэнэтийн аюул тохиолдсон, дайны ба нийтийн эмх
замбараагvй байдал vvссэн зэрэг онцгой нєхцєлийн улмаас ээлжит сонгууль явуулах боломжгvй бол мєнхvv нєхцєл
арилж, шинэ сонгогдсон гишvvдээ тангараг єргєтєл Улсын Их Хурал бvрэн эрхээ хэрэгжvvлнэ.
2.Улсын Их Хурал бvрэн эрхээ хэрэгжvvлэх боломжгvй гэж нийт гишvvний гуравны хоёроос доошгvй нь vзсэнээр
буюу эсхvл мєнхvv шалтгаанаар Ерєнхийлєгч Улсын Их Хурлын даргатай зєвшилцєн санал болгосноор єєрєє тарах
шийдвэр гаргаж болно. Ийнхvv тарах шийдвэр гаргасан бол шинэ сонгогдсон гишvvдээ тангараг єргєтєл Улсын Их
Хурал бvрэн эрхээ эдэлнэ.
Хорин гуравдугаар зvйл
1.Улсын Их Хурлын гишvvн бол ард тvмний элч мєн бєгєєд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална.
2.Улсын Их Хурлын гишvvний бvрэн эрх нь Тєрийн сvлдэндээ тангараг єргєснєєр эхэлж, Улсын Их Хурлын
дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишvvд тангараг єргєснєєр дуусгавар болно.
Хорин дєрєвдvгээр зvйл
1.Улсын Их Хурлын дарга, дэд даргыг Улсын Их Хурлын гишvvдийн дотроос нэр дэвшvvлэн саналаа нууцаар гаргаж
сонгоно.
2.Улсын Их Хурлын дарга, дэд даргын бvрэн эрхийн хугацаа дєрвєн жил байх бєгєєд хуульд заасан vндэслэлээр
хугацаанаас нь ємнє чєлєєлж, огцруулж болно.
Хорин тавдугаар зvйл
1.Улсын Их Хурал тєрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бєгєєд дараахь
асуудлыг єєрийн онцгой бvрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ:
1/хууль батлах, нэмэлт, єєрчлєлт оруулах;
2/тєрийн дотоод, гадаад бодлогын vндсийг тодорхойлох;
3/Ерєнхийлєгчийн ба Улсын Их Хурал, тvvний гишvvний сонгуулийг товлон зарлах;
4/Улсын Их Хурлын Байнгын хороо, Засгийн газар, хуульд зааснаар Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан
тайлагнадаг бусад байгууллагын бvтэц, бvрэлдэхvvнийг тогтоох, єєрчлєх;
5/Ерєнхийлєгчийг сонгогдсон гэж vзэж бvрэн эрхийг нь хvлээн зєвшєєрсєн хууль гаргах, чєлєєлєх, огцруулах;
6/Ерєнхий сайд, Засгийн газрын гишvvд, хуульд зааснаар Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг
бусад байгууллагын бvрэлдэхvvнийг томилох, єєрчлєх, огцруулах;
7/тєрийн санхvv, зээл, албан татвар, мєнгєний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хєгжлийн vндсэн чиглэлийг
тодорхойлж, Засгийн газрын vйл ажиллагааны хєтєлбєр, улсын тєсєв, тvvний гvйцэтгэлийн тайланг батлах;
8/хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах;
9/улсын хил тогтоох;
10/Монгол Улсын vндэсний аюулгvй байдлын зєвлєлийн бvтэц, бvрэлдэхvvн, бvрэн эрхийг тогтоох;
11/Засгийн газрын єргєн мэдvvлснээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийг батлах, єєрчлєх;
12/нутгийн єєрєє удирдах болон захиргааны бйгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, vйл ажиллагааны эрх зvйн
vндсийг тогтоох;
13/улсын цол, одон, медаль, цэргийн дээд цол бий болгох, тєрийн албаны зарим тусгай салбарын албан тушаалын
зэрэг дэвийг тогтоох;
14/єршєєл vзvvлэх шийдвэр гаргах;
15/Засгийн газрын єргєн мэдvvлснээр Монгол Улсын олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах, гадаад улстай
дипломат харилцаа тогтоох, цуцлах;
16/ард нийтийн санал асуулга явуулах. Сонгуулийн эрх бvхий иргэдийн олонхи нь оролцсон ард нийтийн санал
асуулгыг хvчинтэйд тооцож, олонхийн санал авсан асуудлыг шийдвэрлэгдсэн гэж vзнэ;
17/Монгол Улсын тусгаар тогтнол, бvрэн эрхт байдалд бусад улсаас аюул занал учруулж, зэвсэглэн халдвал дайн
бvхий байдал зарлах, цуцлах;
18/энэ зvйлийн 2, З дахь хэсэгт заасан онцгой нєхцєлд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон
дайны байдал зарлах, эсхvл энэ тухай гаргасан Ерєнхийлєгчийн зарлигийг батлах, хvчингvй болгох.
2.Дараахь онцгой нєхцєл бий болсон vед vр дагаврыг нь арилгах, хvн ам, нийгмийн амьдралыг хэвийн болгохын
тулд онц байдал зарлаж болно:
1/улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь оршин суугаа хvн амын амь нас, эрvvл мэнд, аж амьдрал,
нийтийн аюулгvй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул
тохиолдсон;
2/Yндсэн хуулийн дэг журам, нийгмийн хууль ёсны тогтолцоо оршин тогтноход заналхийлсэн аливаа байгууллага,
бvлэг хvний зохион байгуулалт бvхий хvч хэрэглэсэн хууль бус vйл ажиллагааны улмаас vvссэн нийтийн эмх
замбараагvй байдлыг тєрийн байгууллага эрх хэмжээнийхээ дотор ердийн арга хэрэгслээр тохинуулах боломжгvй
болсон.
З.Улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь нийтийн эмх замбараагvй байдал vvсч, зэвсэгт мєргєлдєєнд
хvрсэн, тийм мєргєлдєєн гарах бодит аюул бий болсон, бусад улсаас цэргийн хvчээр тvрэмгийлэн халдсан, эсхvл
тийнхvv халдах нь бодитой болсон vед дайны байдал зарлаж болно.
4.Улсын Их Хурлын бусад бvрэн эрх, зохион байгуулалт, vйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.
Хорин зургадугаар зvйл
1.Ерєнхийлєгч, Улсын Их Хурлын гишvvн, Засгийн газар хууль санаачлах эрх эдэлнэ.
2.Иргэд, бусад байгууллага хуулийн тєслийн тухай саналаа хууль санаачлагчид уламжилна.
З.Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бєгєєд хэрэв хуульд єєрєєр заагаагvй бол ийнхvv
нийтэлснээс хойш арав хоногийн дараа хvчин тєгєлдєр болно.
Хорин долдугаар зvйл
1.Улсын Их Хурал бvрэн эрхээ чуулган, зохион байгуулалтын бусад хэлбэрээр хэрэгжvvлнэ.
2.Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа далан таваас доошгvй ажлын єдєр чуулна.
З.Улсын Их Хурлын гишvvдийн гуравны нэгээс дээшхийн шаардсанаар, эсхvл Ерєнхийлєгч, Улсын Их Хурлын
даргын санаачилгаар ээлжит бус чуулган чуулж болно.
4.Улсын Их Хурлын анхдугаар чуулганыг сонгууль явуулсан єдрєєс хойш гуч хоногийн дотор Ерєнхийлєгч, бусад
чуулганыг Улсын Их Хурлын дарга товлон зарлана.
5.Ерєнхийлєгч онц болон дайны байдал зарлавал тvvнээс хойш далан хоёр цагийн дотор Улсын Их Хурал онцгой
чуулганаа тусгайлан товлохгvйгээр чуулна.
6.Yндсэн хууль, бусад хуульд єєрєєр заагаагvй бол Улсын Их Хурлын нийт гишvvний дийлэнх олонхи нь хvрэлцэн
ирснээр чуулганыг хvчинтэйд vзэж, чуулганд оролцсон нийт гишvvний олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.
Хорин наймдугаар зvйл.
1.Улсын Их Хурал vйл ажиллагааныхаа зохих салбар, чиглэлээр Байнгын хороодтой байна.
2.Байнгын хорооны бvрэн эрх, зохион байгуулалт, vйл ажиллагааны журмыг Улсын Их Хурал тогтооно.
Хорин есдvгээр зvйл
1.Улсын Их Хурлын гишvvн бvрэн эрхийнхээ хугацаанд улсын тєсвєєс цалин авна. Улсын Их Хурлын гишvvн нь
хуулиар тогтоосон vvрэгт нь vл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгvй.
2.Улсын Их Хурлын гишvvний халдашгvй байдлыг хуулиар хамгаална.
З.Улсын Их Хурлын гишvvн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бvрэн
эрхийг нь тvдгэлзvvлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишvvн гэмт хэрэг vйлдсэн гэж шvvх тогтоовол Улсын Их Хурал
тvvнийг гишvvнээс нь эгvvлэн татна.
ХОЁР. МОНГОЛ УЛСЫН ЕРЄНХИЙЛЄГЧ
Гучдугаар зvйл
1.Монгол Улсын Ерєнхийлєгч бол тєрийн тэргvvн, Монголын ард тvмний эв нэгдлийг илэрхийлэгч мєн.
2.Ерєнхийлєгчєєр дєчин таван нас хvрсэн, сvvлийн таваас доошгvй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол
Улсын уугуул иргэнийг дєрвєн жилийн хугацаагаар сонгоно.
Гучин нэгдvгээр зvйл
1.Ерєнхийлєгчийн сонгууль хоёр шаттай байна.
2.Улсын Их Хуралд суудал бvхий нам дангаараа буюу хамтран Ерєнхийлєгчид тус бvр нэг хvний нэр дэвшvvлнэ.
З.Анхан шатны сонгуульд Монгол Улсын сонгуулийн эрх бvхий иргэд нийтээрээ, чєлєєтэй, шууд сонгох эрхтэй
оролцож, Ерєнхийлєгчид нэр дэвшигчийн талаар саналаа нууцаар гаргана.
4.Ерєнхийлєгчийн анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг Улсын
Их Хурал Ерєнхийлєгчєєр сонгогдсон гэж vзэж бvрэн эрхийг нь хvлээн зєвшєєрсєн хууль гаргана.
5.Ерєнхийлєгчид нэр дэвшигчдийн хэн нь ч ийнхvv сонгогчдын олонхийн санал аваагvй бол анхны санал хураалтад
оролцсон нийт сонгогчийн хамгийн олон санал авсан хоёр хvнийг дахин санал хураалтад оруулна. Дахин санал
хураалтаар сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурал
Ерєнхийлєгчєєр сонгогдсон гэж vзэж бvрэн эрхийг нь хvлээн зєвшєєрсєн хууль гаргана.
6.Хэрэв хоёр дахь санал хураалтаар Ерєнхийлєгчид нэр дэвшигчдийн хэн нь ч ийнхvv сонгогчдын олонхийн санал
аваагvй бол дахин сонгууль явуулна.
7.Ерєнхийлєгчийг зєвхєн нэг удаа улируулан сонгож болно.
8.Ерєнхийлєгч нь Ерєнхий сайд, Улсын Их Хурал, Засгийн газрын гишvvн, хуулиар тогтоосон vvрэгт нь vл хамаарах
бусад ажил, албан тушаал хавсарч болохгvй. Хэрэв Ерєнхийлєгч єєр ажил, албан тушаал эрхэлж байгаа бол
тангараг єргєсєн єдрєєсєє эхлэн уул vvргээс чєлєєлєгдєнє.
Гучин хоёрдугаар зvйл
1.Ерєнхийлєгчийн бvрэн эрх тангараг єргєснєєр эхэлж, шинэ сонгогдсон Ерєнхийлєгч тангараг єргєснєєр дуусгавар
болно.
2.Ерєнхийлєгч сонгогдсоноосоо хойш гуч хоногийн дотор “Монгол Улсын тусгаар тогтнол, бvрэн эрхт байдал, ард
тvмнийхээ эрх чєлєє, vндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Yндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерєнхийлєгчийн
vvргийг шударгаар биелvvлэхээ батлан тангараглая“ хэмээн Улсын Их Хуралд тангараг єргєнє.
Гучин гуравдугаар зvйл
1.Ерєнхийлєгч дараахь vндсэн бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:
1/Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бvхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих. Ерєнхийлєгчийн
тавьсан хоригийг Улсын Их Хурлаар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишvvний гуравны хоёр нь хvлээж аваагvй
бол уг хууль, шийдвэр хvчин тєгєлдєр хэвээр vлдэнэ;
2/Улсын Их Хуралд олонхи суудал авсан намтай, аль ч нам олонхийн суудал аваагvй бол Улсын Их Хуралд суудал
авсан намуудтай зєвшилцєн нэр дэвшvvлсэн хvнийг Ерєнхий сайдаар томилох санал, тvvнчлэн Засгийн газрыг
огцруулах саналыг Улсын Их Хуралд оруулах;
3/єєрийн бvрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл єгєх. Энэ талаар Ерєнхийлєгч зарлиг гаргавал
тvvнд Ерєнхий сайд гарын vсэг зурснаар хvчин тєгєлдєр болно;
4/гадаад харилцаанд улсаа бvрэн эрхтэй тєлєєлж, Улсын Их Хуралтай зєвшилцєн Монгол Улсын нэрийн ємнєєс олон
улсын гэрээ байгуулах;
5/Монгол Улсаас гадаад улсад суух бvрэн эрхт тєлєєлєгчийн газрын тэргvvнийг Улсын Их Хуралтай зєвшилцєн
томилох буюу эгvvлэн татах;
6/Монгол Улсад суух гадаад улсын бvрэн эрхт тєлєєлєгчийн газрын тэргvvний итгэмжлэх, эгvvлэн татах жуух
бичгийг хvлээн авах;
7/Улсын цол, цэргийн дээд цол хvртээх, одон, медалиар шагнах;
8/уучлал vзvvлэх;
9/Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, тус улсад орогнох эрх олгох асуудлыг шийдвэрлэх;
10/Монгол Улсын vндэсний аюулгvй байдлын зєвлєлийг тэргvvлэх;
11/Бvх нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах;
12/Yндсэн хуулийн хорин тавдугаар зvйлийн 2, З дахь хэсэгт заасан онцгой нєхцєл бий болбол Улсын Их Хурлын
чуулганы чєлєє цагт, хойшлуулшгvй тохиолдолд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны
байдал зарлах, тvvнчлэн цэрэг хєдєлгєх захирамж єгєх. Онц байдал, дайны байдал зарласан Ерєнхийлєгчийн
зарлигийг Улсын Их Хурал уул зарлиг гарснаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэж батлах буюу хvчингvй
болгоно. Хэрэв Улсын Их Хурал шийдвэр гаргаагvй бол уул зарлиг хvчингvй болно.
2.Ерєнхийлєгч Монгол Улсын зэвсэгт хvчний ерєнхий командлагч байна.
З.Ерєнхийлєгч Монгол Улсын Их Хуралд болон ард тvмэндээ хандан илгээлт гаргаж, чуулганд єєрийн тааллаар
оролцон улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, саналаа оруулж болно.
4.Ерєнхийлєгчид тодорхой бvрэн эрхийг зєвхєн хуулиар олгож болно.
Гучин дєрєвдvгээр зvйл
1.Ерєнхийлєгч бvрэн эрхийнхээ хvрээнд хуульд нийцvvлэн зарлиг гаргана.
2.Ерєнхийлєгчийн зарлиг хуульд нийцээгvй бол Ерєнхийлєгч єєрєє буюу Улсын Их Хурал хvчингvй болгоно.
Гучин тавдугаар зvйл
1.Ерєнхийлєгч Улсын Их Хуралд ажлаа хариуцна.
2.Ерєнхийлєгч тангарагаасаа няцаж Yндсэн хууль, Ерєнхийлєгчийн бvрэн эрхийг зєрчвєл Yндсэн хуулийн цэцийн
дvгнэлтийг vндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишvvний дийлэнх олонхийн саналаар
огцруулна.
Гучин зургадугаар зvйл
1.Ерєнхийлєгчийн бие, єргєє, унаа халдашгvй дархан байна.
2.Ерєнхийлєгчийн нэр тєр, халдашгvй байдлыг хуулиар хамгаална.
Гучин долдугаар зvйл
1.Ерєнхийлєгчийг тvр эзгvйд бvрэн эрхийг нь Улсын Их Хурлын дарга хэрэгжvvлнэ.
2.Ерєнхийлєгч огцорсон, нас нєгчсєн, хvсэлтээрээ чєлєєлєгдсєн бол Ерєнхийлєгч шинээр сонгогдож тангараг єргєх
хvртэл бvрэн эрхийг нь Улсын Их Хурлын дарга хэрэгжvvлнэ. Энэ тохиолдолд Улсын Их Хурал Ерєнхийлєгчийн
сонгуулийг дєрвєн сарын дотор зарлан явуулна.
З.Улсын Их Хурлын дарга Ерєнхийлєгчийн vvрэг гvйцэтгэх журмыг хуулиар тогтооно.

ГУРАВ. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР
Гучин наймдугаар зvйл
1.Монгол Улсын Засгийн газар бол тєрийн гvйцэтгэх дээд байгууллага мєн.
2.Засгийн газар тєрийн хуулийг биелvvлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг vvргийн
дагуу дараахь vндсэн бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:
1/Yндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах;
2/шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хєгжлийн vндсэн чиглэл, улсын
тєсєв, зээл, санхvvгийн тєлєвлєгєєг боловсруулж Улсын Их Хуралд єргєж, гарсан шийдвэрийг биелvvлэх;
3/салбарын ба салбар хоорондын, тvvнчлэн бvс нутгийн хєгжлийн асуудлаар арга хэмжээ боловсруулж
хэрэгжvvлэх;
4/хvрээлэн байгаа орчныг хамгаалах, байгалийн баялгийг зvй зохистой ашиглах, нєхєн сэргээх арга хэмжээ авах;
5/тєрийн захиргааны тєв байгууллагыг шуурхай удирдаж, нутгийн захиргааны байгууллагын vйл ажиллагааг
удирдан чиглvvлэх;
6/улсыг батлан хамгаалах хvчин чадлыг бэхжvvлж, vндэсний аюулгvй байдлыг хангах;
7/хvний эрх, эрх чєлєєг хамгаалах, нийгмийн хэв журмыг бэхжvvлэх, гэмт хэрэгтэй тэмцэх арга хэмжээ авч
хэрэгжvvлэх;
8/тєрийн гадаад бодлого хэрэгжvvлэх;
9/Улсын Их Хуралтай зєвшилцєж дараа соёрхон батлуулахаар Монгол Улсын олон улсын гэрээ байгуулах,
хэрэгжvvлэх, тvvнчлэн Засгийн газар хоорондын гэрээ байгуулах, цуцлах.
З. Засгийн газрын тодорхой бvрэн эрх, зохион байгуулалт, vйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.
Гучин есдvгээр зvйл
1.Засгийн газар Ерєнхий сайд, гишvvдээс бvрдэнэ.
2.Монгол Улсын Ерєнхий сайд Засгийн газрын бvтэц, бvрэлдэхvvн, тvvнд єєрчлєлт оруулах саналаа Ерєнхийлєгчтэй
зєвшилцєн Улсын Их Хуралд єргєн мэдvvлнэ.
З.Засгийн газрын гишvvдийг Ерєнхий сайдын єргєн мэдvvлснээр Улсын Их Хурал хvн бvрээр хэлэлцэж томилно.
Дєчдvгээр зvйл
1.Засгийн газрын бvрэн эрхийн хугацаа дєрвєн жил байна.
2.Засгийн газрын бvрэн эрх Улсын Их Хурлаас Ерєнхий сайдыг томилсноор эхэлж, шинэ Ерєнхий сайдыг томилсноор
дуусгавар болно.
Дєчин нэгдvгээр зvйл
1.Ерєнхий сайд Засгийн газрыг удирдаж, тєрийн хууль биелvvлэх ажлыг Улсын Их Хурлын ємнє хариуцна.
2.Засгийн газар vйл ажиллагаагаа Улсын Их Хуралд тайлагнана.
Дєчин хоёрдугаар зvйл
Ерєнхий сайд, Засгийн газрын гишvvний халдашгvй байдлыг хуулиар хамгаална.
Дєчин гуравдугаар зvйл
1.Засгийн газар бvрэн эрхээ хэрэгжvvлэх боломжгvй гэж vзвэл хугацаа дуусахаас ємнє огцрох тухайгаа Ерєнхий
сайд Улсын Их Хуралд єргєн мэдvvлж болно.
2.Ерєнхий сайд, эсхvл Засгийн газрын гишvvдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар
бvрэлдэхvvнээрээ огцорно.
З.Улсын Их Хурал, Засгийн газрыг огцруулах тухай єєрєє санаачилсан болон Ерєнхийлєгчийн санал, Ерєнхий
сайдын мэдэгдлийг хvлээн авснаас хойш арван тав хоногийн дотор Засгийн газрыг огцруулах эсэхийг хэлэлцэн
шийдвэрлэнэ.
4.Улсын Их Хурлын гишvvдийн дєрєвний нэгээс доошгvй нь Засгийн газрыг огцруулах тухай саналыг албан ёсоор
тавибал Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ.
Дєчин дєрєвдvгээр зvйл
Єєрт нь итгэл хvлээлгаж байгаа эсэхийг илэрхийлж єгєхийг хvсч Засгийн газар тогтоолын тєсєл оруулбал Улсын Их
Хурал уул асуудлыг дєчин гуравдугаар зvйлийн З дахь хэсэгт заасан журмээр шийдвэрлэнэ.
Дєчин тавдугаар зvйл
1.Засгийн газар хууль тогтоомжид нийцvvлэн бvрэн эрхийнхээ дотор тогтоол, захирамж гаргах бєгєєд тvvнд
Ерєнхий сайд, тухайн шийдвэрийн биелэлтийг хариуцсан сайд гарын vсэг зурна.
2.Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгvй бол Засгийн газар єєрєє буюу Улсын Их Хурал
хvчингvй болгоно.
Дєчин зургадугаар зvйл
1.Монгол Улсын яам, тєрийн бусад албан газрыг хуулийн дагуу байгуулна.
2.Монгол Улсын тєрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын иргэн байх бєгєєд Yндсэн хууль, бусад хуулийг чандлан
баримталж ард тvмнийхээ тусын тулд, иргэний ёсоор тєрийн ашиг сонирхолд захирагдан ажиллана.
З.Тєрийн албан хаагчийн ажиллах нєхцєл, баталгааг хуулиар тогтооно.
ДЄРЄВ. ШYYХ ЭРХ МЭДЭЛ
Дєчин долдугаар зvйл
1.Монгол Улсад шvvх эрх мэдлийг гагцхvv шvvх хэрэгжvvлнэ.
2.Ямар ч нєхцєлд хуулиас гадуур шvvх байгуулах, шvvх эрх мэдлийг єєр байгууллага эрхлэн хэрэгжvvлэхийг
хориглоно.
З.Шvvхийг зєвхєн Yндсэн хууль, бусад хуулийн дагуу байгуулна.
Дєчин наймдугаар зvйл
1.Шvvхийн vндсэн тогтолцоо Улсын дээд шvvх, аймаг, нийслэлийн шvvх, сум буюу сум дундын, дvvргийн шvvхээс
бvрдэх бєгєєд эрvv, иргэн, захиргааны зэрэг шvvн таслах ажлын тєрлєєр шvvхийг дагнан байгуулж болно. Дагнасан
шvvхийн vйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шvvхийн хяналтаас гадуур байж vл болно.
2.Шvvхийн зохион байгуулалт, vйл ажиллагааны эрх зvйн vндсийг хуулиар тогтооно.
З.Шvvх улсын тєсвєєс санхvvжинэ. Шvvх vйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн батлагааг тєр хангана.
Дєчин есдvгээр зvйл
1.Шvvгч хараат бус байж, гагцхvv хуульд захирагдана.
2.Ерєнхийлєгч, Ерєнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишvvн, тєр, нам, олон нийтийн бусад
байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шvvгчээс шvvн таслах vvргээ хэрэгжvvлэхэд хєндлєнгєєс оролцож
болохгvй.
З.Шvvгчийн хараат бус, шvvхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шvvхийн ерєнхий зєвлєл ажиллана.
4.Шvvхийн ерєнхий зєвлєл шvvх, шvvгчийн шvvн таслах ажиллагаанд оролцохгvйгээр, гагцхvv хуульчдаас шvvгчийг
шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шvvхийг бие даан ажиллах нєхцєлєєр хангахтай холбогдсон vvргийг
биелvvлнэ.
5.Шvvхийн ерєнхий зєвлєлийн зохион байгуулалт, vйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.
Тавьдугаар зvйл
1.Монгол Улсын дээд шvvх бол шvvхийн дээд байгууллага мєн бєгєєд дараахь бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:
1/хуулиар харьяалуулсан эрvvгийн хэрэг, эрх зvйн маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх;
2/давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шvvхийн шийдвэрийг хянан vзэх;
З/хууль, тvvнд заасан хvний эрх, эрх чєлєєг хамгаалах талаар Yндсэн хуулийн цэц, Улсын ерєнхий прокуророос
шилжvvлсэн асуудлыг хянан шийдвэрлэх;
4/Yндсэн хуулиас бусад хуулийг зєв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах;
5/хуулиар эрх олгосон бусад асуудлыг шийдвэрлэх.
2.Улсын дээд шvvхийн шийдвэр шvvхийн эцсийн шийдвэр байх бєгєєд тvvнийг бvх шvvх, бусад этгээд заавал
биелvvлнэ. Хэрэв Улсын дээд шvvхийн шийдвэр хуульд харшилбал тvvнийг Улсын дээд шvvх єєрєє хvчингvй
болгоно. Улсын дээд шvvхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелvvлнэ.
З.Улсын дээд шvvх, бусад шvvх нь Yндсэн хуульд нийцээгvй, албан ёсоор нийтлээгvй хуулийг хэрэглэх эрхгvй.
Тавин нэгдvгээр зvйл
1.Улсын дээд шvvх Ерєнхий шvvгч, шvvгчдээс бvрдэнэ.
2.Шvvхийн ерєнхий зєвлєєс Улсын дээд шvvхийн шvvгчдийг Улсын Их хуралд танилцуулснаар, бусад шvvхийн
шvvгчдийг Шvvхийн ерєнхий зєвлєлийн санал болгосноор тус тус Ерєнхийлєгч томилно. Ерєнхий шvvгчийг Улсын
дээд шvvхийн санал болгосноор гишvvдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерєнхийлєгч томилно.
З.Хууль зvйн дээд боловсролтой, мэргэжлээрээ арваас доошгvй жил ажилласан, Монгол Улсын гучин таван нас
хvрсэн иргэнийг Улсын дээд шvvхийн шvvгчээр; хууль зvйн дээд боловсролтой, гурваас доошгvй жил мэргэжлээрээ
ажилласан Монгол Улсын хорин таван нас хvрсэн иргэнийг бусад шvvхийн шvvгчээр томилж болно.
4.Yндсэн хууль, шvvхийн тухай хуульд заасан vндэслэл, шvvхийн хvчин тєгєлдєр шийдвэрийн дагуу огцруулах,
эсхvл хvсэлтээр нь чєлєєлєхєєс бусад тохиодолд аль ч шатны шvvхийн шvvгчийг огцруулахыг хориглоно.
Тавин хоёрдугаар зvйл
1.Бvх шатны шvvх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ.
2.Анхан шатны шvvх хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээ иргэдийн тєлєєлєгчдийг хуульд заасан журмын дагуу
оролцуулна.
З.Хуульд тусгайлан зvйлчилж заасан зарим хэргийг шvvгч дангаар хянан шийдвэрлэж болно.
Тавин гуравдугаар зvйл
1.Шvvн таслах ажиллагааг монгол хэлээр явуулна.
2.Монгол хэл мэдэхгvй хvнд хэргийн баримт сэлтийг хэлмэрчлvvлэн бvрэн танилцуулах бєгєєд шvvх хуралдаан дээр
эх хэлээр нь vг хэлэх эрх олгоно.
Тавин дєрєвдvгээр зvйл
Хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд шvvх хэргийг ил таслан шийдвэрлэнэ.
Тавин тавдугаар зvйл
1.Шvvгдэгч єєрийгєє ємгєєлєх эрхтэй.
2.Шvvгдэгчид энэ эрхээ эдлэхэд хvсэлтээр нь буюу хуульд зааснаар хууль зvйн мэргэжлийн туслалцаа vзvvлнэ.
Тавин зургадугаар зvйл
1.Прокурор хэрэг бvртгэх, мєрдєн байцаах, ял эдлvvлэх ажиллагаанд хяналт тавьж, шvvх хуралдаанд тєрийн
нэрийн ємнєєс оролцоно.
2.Улсын ерєнхий прокурор, тvvний орлогч нарыг Улсын Их Хуралтай зєвшилцєн Ерєнхийлєгч зургаан жилийн
хугацаагаар томилно.
З.Монгол Улсын прокурорын байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, vйл ажиллагааны эрх зvйн vндсийг
хуулиар тогтооно.

Cэтгэгдэл
Cэтгэгдэл оруулаагүй байна.
Cэтгэгдэл оруулах
Та сэтгэгдэл үлдээхийн тулд сайтд нэвтэрсэн байх шаардлагатай.

Нийтлэлийн буланд

  • Залуус дүү нар...

    Donnerstag 5. Mai 2011

    О.Дашбалбар – Залуус дүү нартаа хүргэх шүлэг Үзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож Үдлээд буцах хорвоог үүрдийн юм шиг сэтгэж Залуу, идэр насаа хөгшрөхгүй юм шиг санаж Замба тивийн элгэн дээр туйлж яваа дүү минь! Өнгө алаг энэ хорвоо дээр Өөрийн сайндаа чи төрөөгүй! Өдөр өдрийн нарыг үзэж, тэнгэрийг харах Өндөр их тавилан хайрласан аав, ээждээ баярла!

  • Герман хэлний V...

    Sonntag 5. Dezember 2010

    Герман хэлний VIDEO хичээл 1-3

    1 Lektion Alphabet
    2 Lektion Zahlen
    3 Lektion Kennenlernen

  • Der Zorn der Wölfe: Roman

    Freitag 7. Januar 2011

    Die Stunde des Wolfs ist da! - Das Abenteuer-Epos aus dem Reich der Mitte! Der chinesische Student Chen Zhen wird während der Kulturrevolution in den 60er Jahren in die Innere Mongolei geschickt. Dort soll er das Leben der nomadisierenden Viehzüchter kennenlernen. Sofort ist er völlig in den Bann gezogen von dieser ihm gänzlich unbekannten und archaischen Welt. An der Seite Bilgees, seines alten mongolischen Lehrers, trotzt er Schneestürmen und sengender Hitze, und er erhält Einblick in die alten Mythen und Traditionen des mongolischen Volkes.

  • МОНГОЛ УЛСЫН YН...

    Montag 2. Mai 2011

    Монголын ард тvмэн бид: -улсынхаа тусгаар тогтнол, бvрэн эрхт байдлыг бататган бэхжvvлж, -хvний эрх, эрх чєлєє, шударга ёс,vндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, -тєрт ёс, тvvх, соёлынхоо уламжлалыг нандигнан євлєж, -хvн тєрєлхтний соёл иргэншлийн ололтыг хvндэтгэн vзэж, -эх орондоо хvмvvнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хєгжvvлэхийг эрхэм зорилго болгоно. Yvний учир Монгол Улсын Yндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна.

  • Schamanismus

    Freitag 1. Oktober 2010

    Markus Pesch M.A.

    Schamanismus ist ein kulturelles, vor allen Dingen religiöses Phänomen, das in ganz Nordeurasien verbreitet war, und teilweise heute wieder auflebt.

    Der Ursprung des mongolischen Schamanismus liegt im Dunkeln. Verschiedene Forscher datieren seine Entstehung auf die Zeit vor 30, 20 oder 5 Tausend Jahren. Belegt ist die Existenz von Schamanen auf dem Gebiet der heutigen Mongolei für die Hunnu Zeit, vor etwa 2000 Jahren. Damals waren es oft auch die Herrscher, die die Funktion des Schamanen innehatten, und die großen jährlichen Rituale für den Himmel die Sonne oder den Mond durchführten.

  • Гаалийн журам

    Donnerstag 5. Mai 2011

    Европын Холбооны Улсуудад зорчихдоо 10.000 буюу түүнээс дээш хэмжээний Еврог бэлнээр авч явбал 2007 оны 6-р сарын 15-наас эхлэн бүртгүүлж байх болсныг мэдэгдье. Аялалын чекийг ч бэлэн мөнгөнд тооцно. ХБНГУ-ын хилээр орохдоо авч яваа мөнгөө германы гаалийн газарт бичгээр бүртгүүлнэ. ЕХ-ны бусад гишүүн оронд зорчихдоо бэлэн мөнгөө тухайн орны холбогдох байгууллагад бүртгүүлнэ.

  • Монгол хэл мин...

    Mittwoch 20. August 2014

    Хүний хэл бол хүн багаж хэрэгсэл үйлдвэрлэх авъяастайн зэрэгцээ хүн, адгуус хоёрын хамгийн гол ялгааны нэг мөн. Хүн, адгуус хоёрын бас нэг гоц ялгагдах шинж тэмдэг нь хүн хийсвэрлэн сэтгэх чадвартайд оршино. Хүн хийсвэрлэн сэтгэсэн зүйлээ өөрийн хэл яриагаар илэрхийлдгийг хүн бүхэн мэднэ. Хүн чухам хэдийд ярьж, ойлголцож сурсан нь өнөөг хүртэл тодорхой биш боловч наанадаж 40000 жилийн тэртээгээс хүн ярьж ойлголцох чадвартай болсон байх гэж шинжлэх ухаан үздэг юм билээ. Эдүгээ дэлхий дээр хүмүүн төрөлхтөний ярьдаг, эсвэл бичгээр уламжилж үлдсэн хэлний тоог 2500-гаас 5000 гаруй байгаа гэж үздэг юм байна.

  • Герман хэлний V...

    Sonntag 5. Dezember 2010

    11 Lektion Das Wetter 12 Lektion Der Artikel 13 Lektion Der Kasus 14 Lektion Einkaufen 15 Lektion Trennbare Verben 16 Lektion Modalverben 17 Lektion Die Uhrzeit 18 Lektion Kleidung 19 Lektion Arbeit 20 Lektion Mein zu Hause

  • Top 15. Жуулчдын н...

    Donnerstag 5. Mai 2011

    Top15 - Sehenswürdigkeiten in Deutschland Миний хот цахим хуудасны гаргасан судалгаагаар 2010 оны жуулчидын хамгийн их үзэх дуртай газарт Кольны сүм оржээ "Der Kölner Dom" За ингээд та ямар хотууд хамгийн их жуулчдыг татсаныг үзэж сонирхоно уу.

  • KIWI & Angirmaa. Berlind To...

    Samstag 2. Oktober 2010

    KIWI & Angirmaa. Berlind Togloltiin hesgees VIDEO NEWS

     

Banner

Т О В Ч МЭДЭЭЛЭЛ
Mongolchuud Germand, Mongolei, INFO PORTAL

Т О В Ч СОНОРДУУЛАХАД

М А Н А Й Х У У Д А С Д А Х Ь Ш И Н Э Ү З Э Г Д Э Л :


ШИНЭ МЭДЭЭ
Боловсрол
Lange Nacht der Museen
Үзэсгэлэнт Шве...

ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР ЮУ БАЙНА?
aupair - aas oiutan bolj su...
Герман хэл-Test daf
Монгол руу Ача...

ХАМГИЙН ИХ УНШСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
Гоёте институт...
ХБНГерман улсы...
aupair - aas oiutan bolj su...

ШИНЭ НИЙТЛЭЛ
Монгол хэл мин...
Д.Ариунсайхан: ...
Нелсан Мандела...

СҮҮЛИЙН СЭТГЭГДЭЛ
Berlind ireh yum bolov uu?
Oor xotod toglolt xiix? Dü...
тасалбар болон...

СҮҮЛИЙН ЗУРАГ


ШИНЭ ХОЛБООС

хоосон байна, эвсэл та бүртгэлгүй тул харж чадахгүй байна

ШИНЭ DOWNLOAD
die Wegbeschreibung von Ber...
Хоолны жор
Mонголын нууц т...

ЗУРГИЙН ЦОМГООС
Хуудасны дуудалт: 0.22 Sek - 33 DB-Хайлт 4,696,479 хандалт