A A A

Даян дэлхийн спорт сонирхогчдын сэтгэл зүрхийг эзэмдсэн волейболын спортыг хөгжүүлэхийн төлөө бие сэтгэл, оюун ухаанаа зориулж байдаг үе үеийн баг тамирчид, багш дасгалжуулагчид, шүүгчид, төр - нийгмийн зүтгэлтнүүд, нийт волейбол сонирхогчид, зочид хуран цугларсан Eвропын Монголчуудын волейболын аварга шалгаруулах 5 даxь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилж амжилттай өндөрлөлөө. 

 

МУ-аас Бельгийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Одын Оч үг хэлж тэмцээнийг албан ёсоор нээлээ. Энэ жилийн тэмцээн нь Монгол улсад Волейболын спорт үүсэж хөгжсөний 90 жил, Монголын волейболын Холбооны 60 жилийн ойтой давхцсан төдийгүй үе үеийн цол, зэрэгтэй волейболчид, спортын мастерууд олон оролцсон нь онцлог байлаа.

2013 онд Бeльгийн Herentals хотод гараагаа эхэлсэн Eвропын Монголчуудын Волейболын аварга шалгаруулах тэмцээн нь уламжлагдан Австри, Чeх, Швeд зэрэг улс орнуудад зохиогдсон бол энэ жил 5 дахь удаагаа Бeльги улсад дахин зохион байгуулагдаж Eвропын 8 улс орны 15 баг тамирчид авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдснөөс:

Эрэгтэй багуудаас:

1-р байранд Бельги улсын “Belgium” баг

2-р байранд Чех улсын “Элчин Сайдын Яам -Праг” баг

3-р байранд Австри-Чех улсын “ILT” баг

Эмэгтэй багуудаас:

1-р байранд Австри улсын “Монгол зүрх” баг

2-р байранд Герман улсын “DMV” баг

3-р байранд Чех улсын “ILT” баг шалгарч Алтан цом-Алтан медаль, Мөнгө, Хүрэл медалиудын эзэд боллоо.

Мөн эрэгтэй багуудаас:

Шилдэг довтлогчоор Чех улсын “ЭСЯ-Праг” багийн тамирчин Э.Алтангэрэл

Шилдэг холбогчоор Бельги улсын “Belgium” багийн тамирчин Н.Золмандах

Тэгш тоглогчоор Австри-Чех улсын “ILT” багийн тамирчин Г.Өнөболд

Эмэгтэй багуудаас:

Шилдэг довтлогчоор Герман улсын “DMV” багийн тамирчин Ж.Дуламсүрэн

Шилдэг холбогчоор Чех улсын “ILT” багийн тамирчин В.Алтанцэцэг

Тэгш тоглогчоор Австри улсын “Монгол зүрх” багийн тамирчин Л.Оюундаваа нар тус тус тодорч тэмцээний тусгай шагнал хүртлээ.

Eвропд волейболын спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй зарим хүмүүсийг Монгол улсад Волейболын спорт үүсэж хөгжсөний 90 жил, Монголын волейболын Холбооны 60 жилийн ойн Медалиар, нэг тамирчинг МУ-н Волейболын спортын дэд мастер цол тэмдгээр тус тус шагналаа.

Мөн Монголын волейболын Холбооноос Eвроп дахь Монголчуудын волейболын Салбар зөвлөлийг байгуулж ажиллах бүрэн эрхийн Үнэмлэх дарцагийг энэхүү тэмцээнийг санаачлан зохион байгуулагч, Бельги дэх Монголчуудын Спортын "Сүлд" холбооны тэргүүн, МУ-ын Биеийн тамир спортын тэргүүний ажилтан, волейболын спортын мастер Гаадангийн Нямрагчаад гардууллаа.

Тэмцээнийг анхлан санаачлагч, Ерөнхий зохион байгуулагч: Бельги дэх Монголчуудын Спортын "Сүлд" холбоо.

Хамтран зохион байгуулагч: МУ-аас Бельгийн Вант Улсад суугаа ЭСЯам

Дэмжигч байгууллагууд: 

"Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл" ТББ

Монголчуудын ТББ-н Нэгдсэн Зөвлөлөөс: “Соёмбо” холбоо, “Гэр бүл” холбоо, “Ирээдүй” холбоо, , “Ирээдүй” сургууль, “Эмэгтэйчүүд”-ийн холбоо, Үндэсний бөхийн дэвжээ.

“Эв нэгдэл” холбоо , “Жамуух” холбоо.

Тэмцээнд хандив дэм өргөсөн иргэд: Т.Оюунчимэг, Б.Шинжааравдан, Г.Ихбаяр, , Б.Азжаргал, Ц.Жаргал, Б. Баярцэцэг, Э.Мөнх-Эрдэнэ.

Тэмцээний мэдээлэл, шууд дамжуулалтыг МҮОНРТ-ийн Бельги Улсад суугаа байнгын сурвалжлагч, СТА Баяраагийн Батбаяр.

Тэмцээний тайлбарлагч: Бельги дэх “Үндэсний бөхийн дэвжээ”-ний дасгалжуулагч, сумын заан Э.Хангай.

Тэмцээний хөтлөгч: Бельгийн Монголчуудын ТББ-н Нэгдсэн Зөвлөлийн тэргүүн, СТА Д.Баясгалан.

Eвропын Монголчуудын волейболын аварга шалгаруулах 5 даxь удаагийн тэмцээнийг амжилттай зохион байгуулахад бие сэтгэл, хүч оюунаа зориулж хамтарч ажиллаж хандив дэм өргөсөн бүх хамт олон, хувь хүмүүсдээ, хол ойроос зорин ирж сайхан тоглолтуудаараа үзэгч түмнээ баясгасан нийт баг тамирчиддаа, тэмцээндээ хүч хөг нэмсэн бүх хөгжөөн дэмжигчиддээ зохион байгуулагч намт олны нэрийн өмнөөс халуун талархал илэрхийлье.

Монгол улсын Биеийн тамир спорт, даян дэлхийд мандан бадрах болтуггай !