A A A

Өнгөрсөн оны 11 дүгээр сард Говь” ХК охин компаниараа дамжуулж анх удаа албан есны салбараа гадаад зах зээлд буюу Герман улсын Берлин хотод нээж байсан бол энэ долоо хоногт охин компаныхаа үйл ажиллагааг өргөжүүлж Герман улсын хоёр дахь том хот болох худалдаа эдийн засгийн эргэлтийн томоохон төв, боомт хот болох Ханбург хотод салбараа нээлээ.

 

Тус компани нь 15 улсад 51 дэлгүүрийн франчайзангаар дамжуулж бүтээгдэхүүнээ борлуулж байгаа төдийгүй өнгөрсөн оноос ХБНГУ, Японы “Ханеда” олон улсын нисэх онгоцны буудал, Хятад улсын Эрээн хот, Бельги улсад албан ёсны салбар нээн дэлхийн зах зээлд гарч амжилттай ажиллаж экспортод гаргах гол нэрийн бүтээгдэхүүнээ ноолууран пальто болгохоор зорьж байгаа аж.

16-ны орой болсон нээлтийн арга хэмжээний үеэр Монгол улсаас ХБНГУ-д суугаа элчин зөвлөх Д.Тэгшжаргал, Монгол улсын өргөмжит Консул Др. Райнберг, Говь” ХК-ийн захирал Ц.Баатарсайхан, Монгол улсын соёлын элч, Говь ХК ны охин компани Говь Кашмер Европа ХХК ын захирал О.Оюунтуяа болон бусад албаны хүмүүс, хүндэт зочид оролцлоо.

Ханбург хотын хамгийн өндөр зэрэглэлийн ангилал бүхий тус дүүрэгт байрлах тус салбар дэлгүүрээр Европчуудын дуртай Органик брэнд болон Пальто, классик загварын цамц, шааль аксессуар зэрэг бүтээгдэхүүнийг худалдаалах юм. 2016 онд нийт борлуулсан пальтоныхоо 40 хувийг экспортолсон тус компани энэ онд 80 хувь болгон нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байна. Мөн гадаад зах зээл дэхь борлуулалтаа нэмэгдүүлэх зорилгоор Германы бусад тохоохон хотууд болон Английн Лондон, Швейцарын Цюрих зэрэг газар салбараа нээхээр төлөвлөж байгаа ба энэ долоо хоногт ХБНГУ нийслэл Берлин хотод томоохон шинэ загварын бүтээгдхүүнээ танилцуулах томоохон үзэсгэлэнгийн арга хэмжээг зохион явуулах юм байна.